Н.Номтойбаяр, Б.Хурц ,С.Баярцогт нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Н.Номтойбаяр, Б.Хурц ,С.Баярцогт нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

СЕХ Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй иргэдийг бүтгэхээс татгалзжээ. Тодруулбал Сонгуулийн ерөнхий хорооны хурал өчигдөр болж Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 150 гаруй иргэдийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Энэ талаар сонгуулийн ерөнхий хорооны тогтоол тун удахгүй гарна гэж баттай эх сурвалж мэдээллээ. Эдгээр татгалзсан 150 иргэдийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шалтгаанаар Үндэсний эвсэлээс Н.Номтойбаяр, АН-аас Б.Хурц, С.Баярцогт, Ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар Монголын хүний төлөө намын Х.Батялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгалан нар багтсан байна. Нэг ёсондоо улстөрд эргэн эрэлт хийж байгаагаа хэдэн сарын турш зарлаж эвсэл хүртэл байгуулж, намдаа фракц үүсгээд байсан эдгээр эрхмүүд ийнхүү нэр дэвших эрхгүй болж хоцорлоо. 

Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын “Үндэсний эвсэл”-ээ баталгаажуулжээ | News.MNС.Баярцогт: Би Монгол улсын ирээдүйд итгэдэг учир нэрээ дэвшүүлж байгаа юмХурц-ҮГЦензургүй яриа - МУСТА, жүжигчин Ж.Баясгалан оролцлоо.Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн | News.MN



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд