Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлд метроны өрөмдлөгийн цэгүүдийг тодорхойлж шон хатгасан байдаг. Уг ажлыг УИХ-ын дарга асан З.Энхболд шүүмжилснээс улбаатайгаар Хотын дарга Х.Нямбаатар нарын хооронд багагүй маргаан цахим орчинд гараад буй юм.
Хотын дарга Х.Нямбаатар тайлбар хийхдээ "АН 3000 км зам барьсан гэх үлгэр ярьж тархи угаахаа одоо болих хэрэгтэй. Бодит мэдээлэл хүргэе.
Монгол Улс түүхэндээ анх удаа 726 тэрбум төгрөгөөр нийт 1426 км авто замыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр дотоодын ААН-ээр шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр 2011 оны дөрөвдүгээр сарын 06 буюу Сү.Батболдын ЗГ-ын 105-р тогтоол гарсан. 2012-2016 онд баригдсан 2956.9 км замын 1426 км замын ажил бол дээр дурдсан гүйцэтгэгч нь, эх үүсвэр нь тодорхой болсон байсан ажил.
МАН 2016-2020 онд 2610 км, 2020-2024 онд 1286 км авто зам ашиглалтад оруулсан. 2012 оноос хойш МАН 5322 км, АН 1710 км зам барьсан байна. Энэ АН-ын 1710 км замыг барьсан Чингис, Самурай бондын өрийг МАН 2016-2020 онд төлж барагдуулсан. Гишгэсэн мөр чинь хүртэл худал. 1921 он мон ярьж галзуурахаа больж үзээрэй" гэжээ.