Хүүхдийн марафонд 550 орчим хүүхэд бүртгүүлэн оролцож байна

Хүүхдийн марафонд 550 орчим хүүхэд бүртгүүлэн оролцож байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн тохиолдуулан “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл ярианы, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд бүртгүүлжээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид марафонд оролцож буй хүүхдүүдэд талархал илэрхийлээд "Хүн бүр хүүхдийн эрхийг хамгаалах ёстой үүрэг хүлээгч юм. Жил бүрийн 06 дугаар сарын 1-ний өдөр энэ үүргийг томчууд бидэнд сануулдаг.
Нөгөөтээгүүр хүүхэд эрхээ мэддэг болсноор өөрийнхөө эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг зөрчдөггүй иргэн болж төлөвших суурь бүрддэг. Тиймээс хүүхэд бүр үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход гар бие оролцдог, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлдэг байгаасай. Оролцогч хүүхдүүддээ амжилт хүсье" гэлээ. Марафон

  • 12.30-13.30 цаг 10-11 нас  /1 км/
  • 13.30-14.30 цаг 12-13 нас  /1км/
  • 14.30-15.30 цаг  14-15 нас  /1.5км/
  • 15.30-16.30 цаг 16-17 нас  /1.5км/ үргэлжилнэ.

Арга хэмжээний үеэр хөгжилтэй алиалагчийн урласан бэлгийг бэлэнд авах, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, хүүхэлдэйн баатар болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулахаас гадна хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэх боломжтой юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд