Ц. Гарамжавыг яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очих зэргийг нь хоригложээ

Ц. Гарамжавыг яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очих зэргийг нь хоригложээ

УИХ-ын гишүүн асан, "Монполимет Грүпп"-ийн ҮҮСГЭН байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас эна сарын 27-28-ныг шилжих шөнө нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан билээ. Тэгвэл Ц.Гарамжавыг яллагдагчаар татан, Монгол Улсын хилээр гарахыг хориглох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Тодруулбал,Нийслэлийн прокурорын газраас тавдугаар сарын 31-ний /2024.05.31/ едер яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд хүргүүлсэн байна. Шүүхээс үг саналыг хэлэлцээд Ц.Гарамжавыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд