11-15 настай охидыг эрхшээлдээ оруулж, наймтай нь бэлгийн харьцаанд орсон этгээдийг саатууллаа

11-15 настай охидыг эрхшээлдээ оруулж, наймтай нь бэлгийн харьцаанд орсон этгээдийг саатууллаа

2024 оны тавдугаар сарын 29-ний дөр цагдаагийн байгууллагаас фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан, насанд хүрээгүй 11-15 настай охид руу найзын хүсэлт илгээн, улмаар чатаар харилцан илтгэлийг нь олж танилцаж, харилцаа тогтоон охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх, мөнгө өгөхөөр амлах зэргээр хуурч мэхлэн авах үйлдлийг хийдэг 40 настай эр “Д” гэгчийг саатуулжээ.

Тэрбээр насанд хүрээгүй 57 охинтой дээрх аргаар харилцаа тогтоож, улмаар нүцгэн зураг, бичлэг, харилцсан чат зэргийг ойр дотны хүн рүү нь явуулна эсвэл олон нийтийн сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, заналхийлэн 11-15 насны найман охинтой бэлгийн харьцаанд орсон мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдаг тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын эхээр ирсэн гомдлын дагуу шалгалт ажиллагаа явуулах ажлын хүрээнд тавдугаар сарын 20-нд иргэн Д-г тогтоож, улмаар шалган цагдан хориод байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд