Хуульч О. Батхүү: Иргэдийг хөдөө, хотоор нь ялгаж байна

Хуульч О. Батхүү: Иргэдийг хөдөө, хотоор нь ялгаж байна

Хотын түгжрэлийг буруулахын тулд ирэх сарын 1-нээс  эхлээд Улаанбаатарт орж ирсэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс татаас, хураамж авахаар болсон. Энэ асуудлаар олон нийт эсрэг, тэсрэг байр суурьтай байгаагаа сошил орчинд илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл үүнд хуульч О. Батхүү өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Би хувьдаа буруу шийдвэр гэж үзэж байна. Нийтийн тээвэр хангалтгүй байгаа учраас иргэд өөрсдийн унааг сонгон замын хөдөлгөөнд оролцож байгаа. Түүнээс монголчууд машин унах дуртайдаа хотоор машинтай тэнүүчлээд байгаа юм биш.

Үндсэн хуульд, Монгол Улсын иргэн аль ч нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс энэ шийдвэр нь иргэдийг хөдөө, хотоор нь ялгаж байна. Хөдөөгийн иргэдийг Улаанбаатарт зорчиход хураамж авдаг байж болохгүй. Бас нэг зүйл нь машин бол хүний хувийн өмч тэгэхээр төр хүний хувийн өмчид халдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн хувийн өмчийг ашиглах боломжгүй болж байгаа юм. Тиймээс хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг зарчим алдагдаж байна. Энэ жишгээр байвал Улаанбаатарын иргэд хөдөө очихдоо мөнгө төлөх юм уу гэдэг асуудал гарч ирнэ.Орон нутгийн иргэдээс хураамж авлаа гээд түгжрэлийн асуудал шийдэгдэхгүй гэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд