Х.Нямбаатар: Популистууд харин битгий галзуурцгаагаад байгаарай

Х.Нямбаатар: Популистууд харин битгий галзуурцгаагаад байгаарай

Хуваалцах Жиргэх

УИХ-ын гишүүн Б.Жаргалан "32 км замыг 2 их наяд 384 тэрбум төгрөгөөр барих буюу нэг километрийн зардал нь 74.5 тэрбум төгрөг. “Нийслэл галзуурч байна” цувралаас…" хэмээн өөрийн "Х" хаяг дээрээ бичсэнд Хотын дарга Х.Нямбаатар бухимдлаа илэрхийлжээ.


Тэрбээр "Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй. 2013 онд зарлагдаж 2014 онд ажил нь эхэлж 2023 онд ашиглалтад орсон 750 метр урт Олимпын гүүр 42 сая ам.доллар буюу 147 тэрбумын өртөгтэй. 

Наадамчдын авто зам дээгүүр баригдах 800 метр 4 эгнээ гүүрэн байгууламжийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг 120 тэрбум төгрөг. Саяхан шинээр баригдсан 400 метр 6 эгнээ наадамчдын гүүрний төсөвт өртөг 77 тэрбум төгрөг. Яг энэ ханшаар бодоход 10км гүүрэн байгууламж дангаараа 2 их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь 6 эгнээ 32км бөгөөд үүнээс 13км гүүрэн байгууламжтай юм.

Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг. Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан. Популистууд харин битгий галзуурцгаагаад байгаарай" хэмээсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд