Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хэлэлцээрийн төслийг өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжсэн юм. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Харин УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа хэлэлцээд дэмжихгүй байх шийдвэр гаргажээ.
Уг хэлэлцээрийн төслийн агуулга нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсныг 2020 оноос төрийн өмчит "Эрчис ойл" компаниар гүйцэтгүүлэх болсон юм. Харин энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгасан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Монголын 60, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани "Эрчис ойл" компанийн дор байгуулагдана. "Эрчис ойл" компанийн ашиглаж байгаа дэд бүтэц, эд хөрөнгөнөөс хамтарсан компани руу шилжих асуудал байхгүй. Түрээсийн журмаар ашиглаад борлуулалтаа хийгээд явна" гэсэн юм.