Б.Батцэцэг: Элчин сайд, консулаар мэдлэг чадваргүй, хэл усгүй, улс төрийн томилгоонуудыг болиочээ гэж байгаан

Б.Батцэцэг: Элчин сайд, консулаар мэдлэг чадваргүй, хэл усгүй, улс төрийн томилгоонуудыг болиочээ гэж байгаан

Хуваалцах Жиргэх

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол улсыг гадаад оронд төлөөлөн суух элчин сайд, консулын томилгооны талаар мэдээлэл өглөө. 

    Тэрбээр " УИХ-ын гишүүний туслах, зөвлөх ч юм уу эсвэл эрүүл мэндийн шалтгаантай тэр улсанд эмчлүүлэх гэж байгаа гэсэн тийм шалтгаанаар элчин, консулуудыг томилдгоо болиоч ээ гэж байгаа юм. Монгол улсад гаднаас ирж байгаа элчин сайд нар дандаа мэргэжлийн дипломатууд ирдэг. Элчин сайд гэдэг нэгдүгээрт Монгол орныг төлөөлж байгаа, хоёрдугаарт Монгол улс тухайн улсад хэрхэн хандаж байгаагийн бас нэг илэрхийлэл юм. 

Манай улсын элчин сайд, консулын газруудад маш цөөхөн хүмүүс ажилладаг, нэгээс хоёр хүн юм уу. Гэтэл энэ хүмүүсийн нэг нь мэдлэг чадваргүй, хэл усгүй шаардлага хангахгүй хүн очиход л тухайн ажил саатдаг. Тэр хүнд дахиад орчуулагч хэрэгтэй болох жишээний. 

Яг л амралтад байгаа юм шиг. Ийм тохиолдлууд, улс төрийн томилгоонууд байсан. Үүнийг л таслан зогсоож дипломат албыг эрүүлээр авч үлдэхийн тулд ямар нэгэн улс төрийн хамаарал бүхий хүн ордоггүй байх нөхцөлийг бүрдүүлэх хууль хэрэгтэй  гэв.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд