Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон нийтийн газар эзэнтэй нохой бага насны хүүхдийг хазаж гэмтээж буй бичлэг цахим сүлжээнд тавигдсан. Тус хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-“Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнд нохой хүүхэд хазаж гэмтээсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн.Тус хэргийн талаар бүртгэж аван судлахад, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун хэсэгт байрлах хүүхдийн тоглоомын талбай хэсэг орчимд явж байсан 10 настай охин руу хүзүүвчтэй овчарк нохой дайрч, хөл болон биеийн хэсгийг хазаж гэмтээсэн нь шалгалтын явцад тогтоогдсон. Тухайн үед ойр орчимд явж байсан иргэд охинд туслаагүй бөгөөд гурван минут орчмын дараа хүн ирж нохойг охиноос салгасан нь камерын бичлэгт бичигдсэн” гэлээ.
Эл асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалт эхлүүлэн ажиллаж байгаа юм.