Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.24/ ээлжит хуралдаанаар яг одоо гурилын импортын татварыг эргэн сэргээх буюу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын үнийн талаар дараах шүүмжлэлийг хэллээ.
Тэрбээр, "Улаанбаатарт хотод нэгдүгээр гурил тэгээд яагаад 2800 төгрөгт хүрчихсэн байгаа юм бэ. Ард иргэдийн үндсэн хэрэглээ гурил. Чинээлэг хэсгийн гурилын хэрэглэээ эрс багасгасан байх. Хилийн бүсээс хол аймгуудад гурилын үнэ дэндүү өндөр байгаа. Жишээ нь, Хэнтий аймаг хамгийн өндөр үнэтэй гурил хэрэглэж байна. Нэгхэн жилийн дотор өсчихсөн зохицуулалт дээр ямар тайлбар хийх вэ. Яагаад зохицуулалт хийгдэж чадаагүй юм бэ.
2020 онд гурилын үйлдвэрүүд 220 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Зээл авахдаа байгуулсан гэрээг нь харахад, нийлүүлэлтийг бууруулахгүй, үнэ нэмэхгүй гэсэн заалттай. Зарим нь зээлээ гурилын үйлдвэрлэлээ сайжруулахад зарцуулаагүй, өөр зүйлд зарцуулсан нь тухайн үеийн шалгалтаар илэрсэн. Нэг жилийн дотор үнэ яагаад 78 хувиар нэмэгдсэн юм бэ, гэдэг тайлбарыг ярих нь зүйтэй.
Ж.Энхбаяр сайд аа, УИХ-ын гишүүд бодит статистик дээр тулгуурлаж хэлээд байна. 2019 онд 37 үйлдвэртэй байсан. 11 үйлдвэр болтлоо буурсан байна. Үнэ тогтоодог монополь, олигополь зах зээл өөрөө сонголтыг байхгүй болгосон" хэмээсэн юм.