Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газар/ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ.ҮАГ-ыг удирдаж байгаа Д.Загджавыг өнгөрсөн 2024 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын шийдвэрээр томилсон. Ингэхдээ өмнөх дарга Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болж байв. Улмаар тус газрын дарга болсон. Түүнийг чөлөөлнө гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн оны сүүлд мэдэгдээд байсан билээ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдрийн /2025.05.23/ хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг ирэх тавдугаар сарын 7-нд хийхээр товлоод байна.
С.Магнайсүрэн нь:
- 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
- 2006-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм.
Монгол Улсын Ерөнхий аудиторыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог.