Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ 2 дугаар сарын 5-ны өдөр ээлжит бус чуулган зарлалаа.
Чуулганы үеэр "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх аж.
Цагаан сараас өмнө ноогдол ашгийг иргэдэд тараах эсэх асуудал олон нийтийн анхааралын төвд байна.
УИХ-ын намрын чуулганаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан.
Ингэснээр 2012 оноос хойш төрсөн 1.5 сая хүн хувьцаа эзэмших болон ногдол ашиг хүртэх боломжтой болсон билээ.