Танилц: Өвөрхангай аймгийн шинэ засаг дарга

Танилц: Өвөрхангай аймгийн шинэ засаг дарга

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан өчигдөр болж, тус хуралдаанаар аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгосон байна. 

Түүний хувьд 2023 оны есдүгээр сарын 1-нээс Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэнгийн намтрыг танилцуулъя.

  • И.Доржсүрэн нь Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
  • 1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
  • 2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
  • 2016 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд