Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Эрх чөлөөтэй байхад хууль хэрэгтэй юу, үгүй юу. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэсэн 1998 оны хууль бий. Энэ хууль үндсэндээ хэрэгжсэнгүй. Бараг л бүх төрийн байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд хажуудаа хэвлэлтэй. Бараг л бие засахаас бусад үедээ сэтгүүлч дагуулаад явж байна. Улстөрчид бүхэлдээ л рийлс, контент хийж шоудсан хүмүүс боллоо. 1998 оны хуулийг хэрэгжүүлэх тал дээр ажилласангүй.
Мөн хэвлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ёсзүйн хэм хэмжээ, мэдлэг боловсрол, ур чадвартай холбоотой асуудал бий. Энэ бүхнийг сахиулах үүрэг нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үүрэг. Би олон жилийн өмнө Э гэдэг сэтгүүлчид нэг айхавтар гүтгүүлж билээ. ХМЗ арга хэмжээ аваад, Ерөнхий сайдаар гуйлгаж байгаад тэр хүн мултарсан" гэв.